Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Говь-Алтай аймгийн төв цэвэрлэх байгууламжийн 3-р сарын төлөв байдал
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир усны хяналт шинжилгээ
2020 оны 3дугаар сарын 25-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах 2 цэгээс авсан хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 64.9%-ийн цэвэршилттэй байжээ.
ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
pН |
Ж/б мг/л |
БХХ5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот,мгN/л |
Цэвэршилт % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
MNS4943-2015 |
|
6-9 |
30 |
20 |
20 |
15 |
|
Говь-Алтай, Есөнбулаг сумын ЦБ |
Орж |
8.80 |
354.8 |
268.9 |
163.0 |
|
64.9% |
Гарч |
8.30 |
94.6 |
94.5 |
105.9 |
20.5 |
Шинжилгээний дүнгээс үзэхэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал ус цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанар 64.9%-ийн цэвэршилттэй усан дахь нийт азотын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /цаашид ЗДХ гэх/-ээс бага зэрэг давсан ба жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж ЗДХ-ээс 8- 10 дахин давсан байна.
Дүгнэлт: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж газрын хаягдал ус ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 64.9% байгаа нь хангалттай цэвэршүүлэхгүй байгааг харуулж байгааг ба цэвэршүүлээд гарч байгаа ус MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-ээс 8-10 дахин давсан бохирдолтой усыг хүрээлэн байгаа орчинд нийлүүлж байжээ.